Dark Light
Спорт | 2026-10-29

ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ТАВАН БӨХ БАРИЛДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий 55 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, өмнөх жил Азийн АШТ болон ДАШТ-д дараалан түрүүлсэн Хойд Солонгосын Ох Кён-Рёнтой барилдахаар сугалаа татлаа. Тэд энэ оны "Улаанбаатар опен" тэмцээнд оноолтоор таарч хүч сорьсон билээ.
59 кг-д Х.Болортуяа эхний тойрогт гоц мөргөж, Испани болон Нигерийн бөхчүүдийн ялсныг нь хүлээхээр болов.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр, ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Арменийн Вазген Теванянтай барилдана.
97 кг-д Т.Дэмчигдорж, Туркийн Алперен Токгозтой хүч сорино. Ялсныг нь шигшээ 16-д АНУ-ын тамирчин, олимпын наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн 4 удаагийн аварга Кайл Снайдер хүлээж байна.
Үүний сацуу 21:00 цагаас эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08