Dark Light
Нийгэм | 2026-11-20

ОРОН НУТГИЙН ЗАМД ҮҮССЭН ЦАС, МӨСИЙГ ЦЭВЭРЛЭН 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймгийн салбар болон зам засвар арчлалтын 9 аж ахуйн нэгж шуурхай ажлын хэсэг гарган, улсын болон орон нутгийн чанартай авто замд замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Тухайлбал,
  • Хэнтий аймгийн Өндөрхаан-Баян-Уул чиглэлийн авто зам,
  • Өвөрхангай аймгийн Хархорин-Өгийнуур чиглэлийн авто зам,
  • Төв аймгийн Лүн-Дашинчилэн чиглэлийн авто зам,
  • Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй чиглэлийн авто зам,
  • Даланзадгад-Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн авто зам,
  • Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто зам,
  • Мөрөн-Хатгал-Ханх-Улсын хил чиглэл,
  • А 1001 дугаартай Дархан – Эрдэнэт чиглэлийн авто зам,
  • Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом чиглэлийн авто зам,
  • Алтай-Ховд, Ховд-Өлгий, Манхан-Булган боомт чиглэлийн авто зам,
  • Хөвсгөл аймгийн Булган-Мөрөн, Мөрөн-Улиастай чиглэлийн авто зам,
  • Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан зэрэг чиглэлийн авто замуудад гараар болон цасны машинаар давс цацах, автогрейдерээр хусах ажил өдөр тутам хийгдэж байна.
Нийт хэсгээрээ цасан бүрхүүл тогтсон талаас 2 автогрейдерээр цас, мөсийг хусаж, автозамын зорчих хэсэг болон хөвөөний хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, мөстсөн хэсэгт элс хайрган хольц цацах ажил хийгдэж байна.

Эх сурвалж | Зам, тээврийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08