Монголын 17 хүртэлх насны шигшээ баг АХБХ-ны U17 Азийн цомын урьдчилсан шатны “F” хэсгийн сүүлийн тоглолтоо Кыргызстаны багтай хийлээ.
U17 Азийн цом: Монголын шигшээ баг сүүлийн тоглолтдоо Кыргызстанд 2:1-ээр хожигдлоо.
2027 оны Азийн цомын урьдчилсан шатны сүүлийн тоглолт арваннэгдүгээр сарын 20-ны өдөр болж, Кыргызстаны 17 хүртэлх насны хөлбөмбөгийн шигшээ баг Монголын багийг хожлоо. Тоглолт 2:1 харьцаатайгаар Кыргызстаны тоглогчдын ялалтаар өндөрлөв.
Хэдийгээр энэ тоглолтод эерэг үр дүн үзүүлж хожсон ч Кыргызстаны шигшээ баг тэмцээний шигшээ шатанд шалгарах эрхээ авч чадсангүй. Тэмцээний дүрмийн дагуу хэсэгтээ зөвхөн нэгдүгээр байр эзэлсэн баг дараагийн шатанд шалгарах учиртай юм.
Ийнхүү Кыргызстаны баг гоолын зөрүүгээр Йемений шигшээ багийн ард орж, хэсэгтээ хоёрдугаар байр эзэлснээр Йемений баг 2027 оны Азийн цомын шигшээ шатанд оролцох эрхээ баталгаажууллаа.
ТАТАР МАЙДАР







Спорт



