Dark Light
Спорт | 2026-11-21

ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛӨӨС ЖАЯГ ДЭГИЙН БАГИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүйн зөвлөлөөс жаяг дэгийн багийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, хийж буй ажил, цаашдын зорилго зорилт болон цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн дарга, судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар, зөвлөлийн гишүүн, эдийн засагч-статистикч О.Ганбанди, зөвлөлийн гишүүн, эрх зүйч, дасгалжуулагч Д.Золбаяр нар оролцов.
Уулзалтаар жаяг дэгийн багийн гишүүд засуул, цэц нарын эрх, үүргийг сайжруулах, зарим бөхчүүдийн ёс бус үг хэллэг, зохисгүй үйлдэл, сөрөг хандлагыг арилгах, ёс зүйтэй иргэд болгох шаардлагатайг онцолж байв.
Жаяг дэгийн багийн гишүүд, бөхчүүдийг аливаа ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, барилдааны дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах, мөрдүүлэх чиглэлээр ЁЗСХ-ын зөвлөл болон Жаяг дэгийн багийн гишүүд нягт хамтран ажиллах, гаргасан санал, зөвлөмж, асуудлуудыг цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэлээ.
Дараагийн уулзалт 11 дүгээр сарын 29-ны ням гарагийн 14:00 цагт багш дасгалжуулагч, бөхчүүдтэй Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд уулзана.

Эх сурвалж | МҮБХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08