Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цомын барилдааны шинэ улирлын хоёрдугаар тойргийн барилдаан эхэлж, энэ өдөр Увснуур дэвжээ баг Хатант интернэшнл багтай, Ховд дэвжээ баг Эв монгол багтай тус тус барилдав.
Хатант интернэшнл баг 21:4-өөр эхний ялалтаа авсан бол Ховд дэвжээ баг 19:6-аар хоёр дахь ялалтаа авч, тус бүр ялсан багийн шагнал 8.000.000 төгрөгөө гаран авлаа. Бөхчүүд мөн давааны шагналаа авна.
Шагналыг МҮБХ-ны Тэргүүлэгч улсын заан М.Өсөхбаяр, улсын начин А.Хатансайхан нар гардуулав.
Маргааш 14:00 цагаас Аймгийн наадмын түрүү бөхчүүд тойргийн журмаар барилдана.
Үзэгчид тасалбараа https://www.ticket.mn/event/3351 – ээс захиалан авах боломжтой.

АДМИН







Спорт


