Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
22-нд Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар 0.0-1.0 мм цас орж, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумд, Төв, Хэнтийн хойд хэсгээр, өдөртөө Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтийн хойд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг Үүр, Орхон, Туул, Тэрэлж -19...-24 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар -9...-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг Үүр голын хөндийгөөр -14...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг Сонгинын орчмоор -19...-21 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
2026 оны 11-р сарын 23-наас 2026 оны 11-р сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.1-2.0 мм, 25-нд Баян-Өлгий, Увс, Завханы зарим сумд, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар, 26-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Булган, Төв Сэлэнгийн ихэнх, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.1-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд Алтайн уулсаар, 26-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН







Нийгэм


