2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр хайр дурлал таны анхаарлын төвд байх бололтой. Боломж бага байх хэдий ч та хайртай хүндээ цаг зарцуулах хэрэгтэй. Одоогийн харилцаа холбоогоо хадгалж үлдэхийн тулд нааштай алхам хийх хэрэгтэй. Эрүүл мэндийн асуудал, ажлын нөхцөл байдал болон бусадтай харилцах харилцаанд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй. Сайн үйлсийн үйл ажиллагаанд оролцох нь бусдад таатай сэтгэгдэл төрүүлэх болно.
Үхэр: Зарим хүмүүс хуучин зүйлээс уйдаж шинийг эрэлхийлэх хандлагатай байж болох юм. Ямар ч үед ойр дотнын хүмүүстэйгээ ам мурийж, болчимгүй үйлдэл хийж болохгүй. Хүний үгийг сонсож, буулт хийж сур. Та зарим нэг ухаалаг хүнээс үлгэр дуурайлал авах хэрэгтэй болно. Хэрэглэж буй хоол хүнснийхээ чанарын тал дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй. Эрүүл мэндээ сайжруулах аргыг хоолны дэглэм сахих, эмийн бус эмчилгээ хийх зэргээр шийдвэрлэх нь хамгийн зөв сонголт болно.
Ихэр: Энэ өдөр од эрхэс таныг хувийн амьдралдаа илүү анхаарахыг хүсэж байна. Шинэ хэв маягт зохицохын тулд хуучин зуршлуудаа эвдэхэд бэлэн бай. Урьд өмнө таны төсөөлж байгаагүй боломж гарч ирж таныг гайхшируулах магадлалтай. Аливаа нөхцөл байдлын сөрөг талаас илүү сайн сайхан зүйлд анхаарлаа хандуул. Амьдралд жижиг зүйл ч сэтгэл ханамжийг авчирна. Хувийн ур чадвар чухал учраас өөрийнхөө давуу талыг илүү харуул. Ахуйн хэрэгцээнд санаа зоволгүй, хэн нэгэнд таны тусламж хэрэгтэй байгаа бол гараа сунга.
Мэлхий: Хайр дурлалын сайхан харилцаа холбоо нь таны эргэн тойрныг гэгээ гэрлээр гийгүүлэх болно. Энэ өдөр амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсдэг бол шийдвэр гаргахад тохиромжтой үе. Энэ үед илүү хайр татам, ухаалаг байх хэрэгтэй. Нууцлаг хайрын холбоонд татагдаж эхэлбэл болгоомжтой бай. Энэ бодлоосоо болж буулт хийж, зүрх сэтгэлээ шархлуулахад хүрнэ хэмээн од эрхэс сануулж байна.
Арслан: Өнөөдөр тусламж хэрэгтэй байгаа эцэг эхтэйгээ холбоо барь. Багийн дурсамжийнхаа тухай бодлогошрон эргэцүүлэх болно. Танд ойр дотнынхон тань хүсдэг болон хүсдэггүй зүйлийг сануулж өгнө. Танд нэлээд хугацааны дараа өөрийн мөрөөддөг гэр бүл, орон гэрээ бодитоор бий болгох боломж гарч байна. Танил найз нөхдийн хооронд романтик харилцаа үүсэж магадгүй. Эхэн үедээ танд эвгүй санагдаж байсан ч, үйл явдлыг түргэсгэх гэсний хэрэггүй. Хайр сэтгэл ямар үед үүсдэг гэдгийг санаарай.
Охин: Өнөөдөр хувийн амьдралд бага зэрэг сэтгэл дундуур байдал мэдрэгдэх төдийгүй энэ байдал нь хэсэг хугацаанд үргэлжилж болно. Од эрхэс аз жаргалтай хэмнэлийг авчрахын тулд бүтээлч төлөвлөгөөг хайрын харилцаандаа оролцуулах хэрэгтэй гэж зөвлөж байна. Хий хоосон мөрөөдөл ихэнх үед бодол санаанд орж ирнэ. Иймд урам зоригоо зөв чиглүүлж боломж бололцоог гаргаж ирэх шаардлагатай. Романтик оройн болзоо нь хайр сэтгэлийг цэцэглүүлэх болно. Хосууд хамтдаа гайхалтай мөрөөдлийн үдшийг өнгөрөөх төлөвлөгөө зохио.
Жинлүүр: Төвөгтэй нөхцөл байдалд хүмүүстэй маргалдахаас зугтах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр хэлсэн үгнүүд уур хилэн рүү хөтлөх ба өөрийн болон бусдын сэтгэлд сэв суулгаж магадгүй. Түр хугацааны замбараагүйдэл үүсэж ихэнх хүмүүсийг бухимдуулах болно. Ямар ч үед өөртөө итгэж, тайван байдлаа үргэлжлүүл. Тэвчээртэй байх юм бол удахгүй бүх зүйл эргээд хэвэндээ орох болно.
Хилэнц: Таны хувьд ажил хэрэг болон бизнес чухал ч гэр бүлийн харилцаагаа эргэн харахад гэмгүй. Хайр дурлалын амьдралаа сайтар эргэцүүлэн бод. Хосуудын хувьд бие биеийнхээ санааг ойлгож дэмждэг байх ёстой гэдгийг ойлго. Бие биеэ илүү ойр дотно таньж, хожим харамсахаас сэргийлэх хэрэгтэй. Гэр бүлийн асуудал шийдэгдсэнээр таны нүд нээгдэх болно.
Нум: Чөлөөт цагийг хөгжилтэй өнгөрөө. Салхинд гарах цанаар гулгах зэргээр цагийг өнгөрүүлэх нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлнэ. Санааг зовоож байгаа асуудлаас чөлөөлөгдөхийн тулд хайртай дотнын хүмүүстэйгээ ярилцаж, тэднийг сонс. Зарим хүмүүс өөрийн сэтгэл зүрхээ чагнах цаг болжээ. Ирээдүйн талаарх зүг чигээ тодорхойлох нь чухал бөгөөд энэ нь хир их амжилт олохыг шийднэ. Нууцхан хайрлаж явсан хүндээ хайраа илчлэх цаг болсон гэдэгт итгэлтэй байж болно.
Матар: Та амьдралын буруу зуршлаа өөрчлөх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн асуудал санаа зовоох тул анхааралтай байгаарай. Эмнэлэгт очиж, эрүүл мэндийн нарийн түвшний шинжилгээ хийлгэхдээ мөнгө харамлах хэрэггүй. Хоол ундандаа анхаарч сахартай ундаа болон түргэн хоолны хэрэглээгээ багасга. Шинэ бөгөөд зөв хэрэглэвэл эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Хайрын харилцааг од эрхэс ивээнэ. Хосууд хамтдаа сайхан дурсамж үлдээх газар очих хэрэгтэй үе.
Хумх: Өөрийгөө нээн илэрхийлэх сайхан боломж олдоно. Гэхдээ өнөөдөр настай хүмүүсийг гомдоохоос болгоомжил. Мөн гэр бүлийн асуудал үүсэж болно. Хэрвээ гэр бүлд ямар нэг асуудал байгаа бол хоорондоо сайтар ярилц. Хэрэв та анхаарал болгоомжгүй байдлаар бусдыг уурлуулж бухимдуулсан бол нөхцөл байдал ямар байгааг тайлбарлаж ойлгуулаарай. Хайрын харилцаагаа хамгийн эхэнд тавих нь зүйтэй.
Загас: Хэрвээ танд уйтгартай санагдаж байвал өөдрөг байхын тулд аялал зугаалгаар явахыг хичээ. Байгалийн сайхан таны сэтгэлийг сэргээж өгөх болно. Залуу хүмүүс хайр дурлалын шинэ адал явдалтай учирна. Харин согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн ууж, их наргих хэрэггүй. Настай хүмүүс өнөөдөр буйдан дээр суугаад сайхан ном унших эсвэл хайртай хүнтэйгээ хамт үзвэр үзэх зэргээр цагийг өнгөрүүлэхийг илүүд үзнэ.
АДМИН







Нийгэм


