Dark Light
Спорт | 2026-11-29

БУРИАД ТҮМНИЙ БАЯР "АЛТАН ТООНТО" ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Буриад түмний баяр "Алтан Тоонто" анхдугаар их наадам амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү баярт Буриадын Бөхийн холбоо, Соёл, спортын хорооны төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм.
Соёл урлагийн үйл ажиллагаанд МУГЖ, Буриад улсын АЖ Д.Долгормаа, Буриадын нэрт дуучин, Буриад улсын гавьяат жүжигчин Чингис Раднаев, Нюанс хамтлагийн дуучин СТА М.Амарсанаа, Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат Улаанбаатар чуулгын гоцлол дуучин О.Анхчимэг, Дорнод аймгийн Дашбалбар сумын бүжигчид, ҮУИТ-ын уртын дуучин Ариунболд, морин хуурч Дарханбаяр, СТА Шинэбаяр, дуучин Мөнхбаясгалан, Батцэнгэл, хөтлөгч Түвшинжаргал нарын уран бүтээлчид ая дууны мэнд өргөн дэвшүүлж Буриад зоноо сурталчиллаа.
“Алтан Тоонто” Анхны баярт Дорнод аймгийн удирдлагууд, Булган аймгийн Тэшиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул Дашбалбар, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Батширээт,Биндэр, Дадал сумын удирдлагууд нутгийн иргэд, зон олонтойгоо хүрэлцэн ирж Буриад үндэсний хувцас, идээ, ундаа, цагаан идээ, гар урлал, бусад бүтээгдэхүүний дээжээрээ үзэсгэлэн худалдаанд оролцож, бөхийн барилдаан, урлагийн тоглолтоо үзэн сонирхов.
Тус наадмын үндэсний 64 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын заан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, Тэргүүн Саруул Зам ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.
Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Бүрэн Дуулга ХХК, Цагаан Сор ХХК, Гэгээн Хэрлэн ХХК, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-016 анги, Алтан Жолоо групп, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын харцага О.Наранбаатар нар шалгарлаа.
Буриад бөхийн +86 кг-ийн жинд 32 бөх барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Бүрэн Дуулга ХХК, Цагаан Сор ХХК, Гэгээн Хэрлэн ХХК, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0311 анги, Ундарга Увс ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын начин Очирбатын Түмэн үзүүрлэв.
Их шөвөгт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын заан Д.Алтанцоож, Ховд аймгийн Булган сумын харьяат, "Алдар" спорт хороо, Агаарын цэргийн 353 анги, Булган Өгөөж ХХК, Торгууд Спортс ХХК, Нэгдэл клуб, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Г.Ганхуяг нар шалгарлаа.
Буриад бөхийн -86 кг-ийн жинд 32 бөх барилдсанаас Буриад улсын бөх, Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга, Киргистан улсын гавьяат тамирчин Арслан Будажапов түрүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн заан Ганболдын Төрболд үзүүрлэв.
Их шөвөгт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Хос Аринг ХХК, "Жавхлант" дэвжээний бөх, сумын заан Н.Бумбаяр, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, Мон Алтиус ДС, Ингүүн Говийн Хүлэг Транс ХХК, Макс Повер Тек ХХК-ийн бөх, сумын начин Д.Дагвадорж нар шалгарлаа.
Барилдааны үеэр Буриад улсын Ерөнхийлөгч Цэдэнов Алтаргана наадмын 3 удаагийн аварга Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Д.Цогзолдоржийг Буриадын үндэсний спортын "Алтаргана" алтан медалиар шагнасныг Буриад улсын төлөөлөгч нар гардуулан өглөө.
Ийнхүү Буриад түмний анхдугаар их баяр наадам Монгол бөхийн өргөөнөө дуу хуур цалгисан, буриад түмний өв уламжлал, ёс заншлыг ард олонд түгээсэн өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
Энэхүү баярыг хойшид жил бүрийн 10-р сард уламжлал болгон зохион байгуулах бөгөөд баярын арга хэмжээний хөтөлбөрүүдийг илүү өргөн хүрээтэй зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дараагийн барилдаан 12 дугаар сарын 06-нд 13:00 цагаас Монголын Залуучуудын холбооны түүхт 105 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08