Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооны хоёрдугаар их хуралдаан өчигдөр зохион байгуулагдаж нийт уяачид монгол моринд стандарт тогтоон батлуулах талаар санал солилцлоо.
Мөн үндэсний баяр наадмаар ирлийз адуу болон монгол морийг ялгаж уралдуулах. Унаач хүүхдүүд зэргийн насны хязгаарыг тогтоон батлах өвлийн морин уралдаан зэрэг дээр нийт уяачид өөр өөрсдийн саналаа илэрхийлж үгээ хэллээ. Морин спорт сонирхогч уяачдын хоёр холбоо байдаг бөгөөд уг холбоодын санал зөрөлддөг эрлийз адуу монгол адуу тусад нь уралдуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэж асуудлаа нэг талд гаргахыг нийт уяачдын зүгээс хүслээ. Ирлийз адуу улсын наадамд уралдуулдаг болсноор монгол адуу нэг ч удаа түрүүлээгүй бөгөөд монгол адуунаас хурдан байгаа нь уяаач хүүхдийн амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг дурьдлаа. Эрлийз адууг уралдуулах нь хэсэг бүлэг хүний эрх ашгийн асуудал бөгөөд их хэмжээний мөнгө эргэлддэг далд эдийн засаг үүссэн бөгөөд шинэ залуу уяачдын хувьд улсын баяр наадамдаа монгол адуугаараа өрсөлдөн түрүүлэх боломжгүй болсон гэлээ.