Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
Дорнод аймаг дахь Хилийн Цэргийн дугаар ангид үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин, дэд ахлагч А-нь 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэнэт ухаан алдаж, биеийн байдал нь хүндэрсэн тул ангиас томилогдсон эмнэлгийн бүлэг сумын болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж яаралтай хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Улмаар 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нисдэг тэргээр Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирж Улсын 3 дугаар төв эмнэлэгт хэвтүүлэн, эрчимт эмчилгээ хийлгэсэн. Харамсалтай нь дэд ахлагч А-нь 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус эмнэлэгт нас барсан болно.
Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр талийгаачийн нас баралт гадны нөлөөгүй, цусанд нь согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис илрээгүй бөгөөд тархинд цус харвасны улмаас нас барсан болохыг тогтоосон.
Одоогоор уг асуудлыг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Хил хамгаалах байгууллагаас талийгаачийн ар гэрт холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгосон болно.
Талийгаач А нь манай тэргүүний хилчин ахлагч нарын нэг байсан бөгөөд улсын хил хамгаалалтад оруулсан хувь нэмрийг үе үеийн хилчид бахархан дурсах болно.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.

АДМИН







Нийгэм



