Dark Light
Спорт | 2025-02-22

САР ШИНИЙН ЦУВРАЛ БАРИЛДААНУУД БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ХXVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд эхлэн зохион байгуулагдаж байна. 

Өсвөрийн бөхийн барилдаанд 300 бөх гурван насны ангиллаар барилдаж түрүү, үзүүр, шөвгийн бөхчүүд шалгарсан юм. 

Ирэх даваа гараг буюу 02.24-нд 11:00 цагаас уламжлал ёсоор  Тарвалин хийдийн нэрэмжит Сумын цолтон залуу бөхчүүдийн, 02.25-ны мягмар гарагт 11:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанууд тус тус болно. 

Битүүний өдрийн Улс аймгийн цолтой бөхийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн  урьдчилсан шатны барилдаан 02.26-ны лхагва гарагт 11:00 цагаас эхэлж, хоёр давсан бөхчүүд болон чансааны оноог харгалзан аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийг Битүүний өдрийн бөхийн барилдаанд бүртгэнэ. 

Могой жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн  барилдааны 1-2-ын даваа 02.27-ны  пүрэв гарагт 13:00 цагт эхэлж, 3-8-ын даваа 02.28-ны баасан гарагт 13:00 цагаас үргэлжилнэ. 

Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэнэ.

Жич: Тасалбарыг хоёрдугаар сарын 25-ны 10:00 цагаас www.shoppy.mn -ээр борлуулна. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00