Dark Light
Спорт | 2025-03-12

А.АЛТАН-ОЧИР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдсөнөөс өнөөдөр снөүбордын жиант слаломын төрөлд А.Алтан-Очир хүрэл медаль хүртлээ. 

Тэр “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын Монголын багийн анхны медальтан болов. Мөн Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын Монголын баг тамирчдын ес дэх медальтан, гурав дахь хүрэл медалийг хүртэж байна. 

Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байлаа. Өдгөө 15 настай А.Алтан-Очир нь Налайх дүүргийн амьдардаг, снөүбордын спортоор хичээллээд хоёр дахь жилдээ болж буй бөгөөд түүний спорт дахь анхны медаль энэ юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11