Dark Light
Спорт | 2025-03-15

А.ЭРХЭМБАЯР, Н.НАРАН-ЭРДЭНЭ НАР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын оюутны спортын холбооноос Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Зууны шатар клуб дээр 3-р сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус тэмцээнд 13 их, дээд сургуулийн 57 оюутан залуу шатарчид эрэгтэй, эмэгтэй, багийн ангилалд оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

Эрэгтэй ангилалд ОУМ Х.Итгэлт, ФМ С.Чингүүн, СМ А.Эрхэмбаяр, ФМ Г.Булганхан, ДМ О.Чингүүн, СМ Ч.Тайванбат, ДМ Н.Батмөнх, А.Хүслэн, эмэгтэй ангилалд эОУМ/ФМ О.Өлзийхишигжаргал, эФМ Н.Наран-Эрдэнэ нарын тэргүүтэй Монголын шилдэг залуу шатарчид тус тусын их, дээд сургуулиа төлөөлөн оролцож байгаа юм.

Тэмцээний 5-р өргийн дараах байдлаар эрэгтэй ангилалд ШУТИС-ийн оюутан, СМ А.Эрхэмбаяр 4,5 оноотой, эмэгтэй ангилалд эФМ Н.Наран-Эрдэнэ хожигдолгүй 5 оноотой ангилал тус бүрээ тэргүүлж байна.

Ангилал тус бүрийн эхний 3-н байрт шалгарсан шатарчид энэ оны 9-р сард Армени улсад зохион байгуулах Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн шалгарч оролцох эрхтэй болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00