Фото зургийг | Биеийн тамир, спортын улсын хороо
Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам болж, Монголын баг тамирчид амжилт арвинтай оролцлоо. Энэ наадмаас манай улсын тамирчид таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж, маргааш эх орондоо ирэх юм.
Тухайлбал, А.Азжаргал уулын цанын төрөлд хошой алтан медаль хүртэж, Т.Дэлгэржаргал цасны гуталтай 800 метрийн зайд, Т.Солонго цасны гуталтай 25 метрийн зайд, Б.Буянтогтох цасны гуталтай 400 метрийн зайд алтан медаль хүртэв.
Харин Б.Бямба-Эрдэнэ цасны гуталтай 25 болон 50 метрийн зайн гүйлтийн төрөлд хошой мөнгөн медаль хүртсэн бол А.Азжаргал уулын цана, Б.Мөнх-Эрдэнэ бүжгийн ганцаарчилсан төрөлд, А.Алтан-Очир снөүбоард, Ө.Елмырза цасны гуталтай 100 метрийн зайд, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн нар бүжгийн хосын төрөлд, П.Хатансайхан цасны гуталтай 400 метрийн зайд, А.Идрээ цасны гуталтай гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Тэгвэл М.Энхзаяа снөүбоард, А.Алтан-Очир снөүбоард, Ө.Елмырза цасны гуталтай 200 метрийн зайд, Э.Анхзул гүйлтийн цанын 50 метрийн зайд, М.Амарболд цасны гуталтай 100 метрийн зайд, П.Хатансайхан цасны гуталтай 400 болон 100 метрийн зайн багийн гүйлт, А.Алтан-Очир снөүбоард төрөлд хүрэл медаль хүртжээ.
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам энэ сарын 8-16-ны өдрүүдэд болсон бөгөөд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчин өвлийн спортын найман төрлөөр өрсөлдлөө.
Монголын Тусгай олимпын баг тамирчид уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн спортын зургаан төрөлд 24 тамирчнаа илгээж, 24 медаль хүртлээ.
Эх сурвалж
| Биеийн тамир, спортын улсын хороо
|