МСБХ-ны Үндэсний дээд лигийн Сэлэнгэ Бодонс баг BCH Knights багийг 4-1 харьцаатай ялж хоёрдугаар шатанд шалгарсан. Тэгвэл тэд SG Apes багт 4-1 харьцаатай ялагдал хүлээсэн Эрдэнэт Майнерс багийн холбон тоглогч, шигшээ багийн холбогч Г.Болор-Эрдэнийг багтаа элсүүлэх сонирхолтой байгаа талаараа мэдэгдэв. Тодруулбал тэд хэлцэл хийх саналыг нээлттэйгээр тавилаа.
Сэлэнгэ Бодонс: Хэлцэл хийх санал
Дасгалжуулагчдын багийн шийдвэрээр бид 2025/2026 оны лигийн улиралд "Сэлэнгэ Бодонс" багийн 3х3 болон дээд лигийн “Сэлэнгэ Бодонс” 5х5 багтаа Г.Болор-Эрдэнийг нэгтгэх саналыг “Эрдэнэт Майнерс” багт албан ёсоор нээлттэй тавьж байна.
Хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд клубийн зүгээс уг хэлцэлийг лигийн дүрэм журмын хүрээнд, зах зээлийн зарчимд тулгуурлан харилцан хүндэтгэлтэй хандаж явуулах болно.
Багийн амжилт, тоглогчдын ирээдүйн өсөлтөд итгэлтэй, хамтран ажиллахад бэлэн байна!