Энэ оны гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд Итали улсын Турин хотод Дэлхийн тусгай олимпын өвлийн наадам болж өнгөрсөн. Тус наадамд спортын найман төрөлд 103 орны 1500 тамирчин оролцож өрсөлдсөн байна. Тэдний нэг нь Ховд аймгийн тамирчин Т.Солонго юм. Тэрбээр Дэлхийн тусгай Олимпын өвлийн наадамд амжилттай оролцож 25 метр цасны гуталтай гүйлтэд “Алтан медаль” хүртсэн.
Өнөөдөр /2025.03.21/ Т.Солонго болон багш, дасгалжуулагч А.Баярмаа нарыг Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон холбогдох удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Тус олимпын наадамд манай улсаас спортын зургаан төрөлд 24 тамирчин оролцож, таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медальтай эх орондоо ирсэн байна.