Dark Light
Спорт | 2025-03-21

ОУОХ-НЫ ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ КИРСТИ КОВЕНТРИ ГЭЖ ХЭН БЭ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ковентри одоогоор ОУОХ-ны гишүүн бөгөөд Зимбабве улсын Спорт, Соёлын сайдын албыг хашиж байна. Тэрээр 2018 оноос эхлэн энэ албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд 2017-2024 онд Олон улсын серфингийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Өмнө нь усанд сэлэлтийн тамирчин байсан Ковентри 2013 онд ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүнээр сонгогдож, 2021 он хүртэл тус албыг хашсан. 2018 онд тус комиссын даргаар сонгогдон, улмаар ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсон. Мөн тэрээр 2012-2021 онд Дэлхийн сэргээшний эсрэг агентлаг (WADA)-ийн тамирчдын төлөөлөгч, 2014-2021 онд тус агентлагийн Тамирчдын хорооны гишүүнээр ажиллаж байв. Зимбабве улсын Хараре хотод төрсөн Ковентри таван удаагийн олимпын наадамд оролцсон. Тэрээр 2000 оны Сиднейн олимпод анх оролцож, 2016 оны Риогийн олимпод сүүлийн удаа өрсөлдсөн. Энэ хугацаанд тэрээр олимпын 7 медаль (2 алт, 4 мөнгө, 1 хүрэл) хүртсэн бөгөөд 2004 оны Афины олимпод болон 2008 оны Бээжингийн олимпод 200 метрийн араар даллах төрөлд алтан медаль хүртэж байв. Африк тивийн аль ч тамирчин түүнээс олон олимпын медаль хүртэж байгаагүй. Түүнчлэн, Ковентри усанд сэлэлтийн урт замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, богино замын дэлхийн аваргаас 4 алт, Хамтын нөхөрлөлийн наадмаас 1 алт, Африкийн наадмаас 14 алт хүртсэн шилдэг тамирчин юм.

Эх сурвалж | МҮОХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00