Dark Light
Спорт | 2025-03-21

ОРОС ХОККЕЙЧИН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООХ УУ?

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Оросын супер од NHL-ийн довтлогч, Вашингтон Кэпиталзын ахмад Александр Овечкин пүрэв гарагийн орой Филадельфи Флайерзийн эсрэг 3-2 харьцаагаар ялалт байгуулахад нэг гоол оруулснаар, Уэйн Гретцкигийн бүх цаг үеийн дээд амжилттай зэрэгцэхэд ердөө зургаахан гоолоор дутуу болж ойртлоо. Овечкин энэ улиралд 53 тоглолтод 35 гоол оруулаад байна. Хэдийгээр тэрээр улирлын эхэнд хөлөө хугалж, 16 тоглолтод оролцоогүй ч NHL-ийн энэ улиралын шилдэг 10-т багтжээ. Тэрээр одоогоор нийт 888 гоол оруулаад байгаа нь NHL-ийн карьердаа 894 гоол оруулсан Канадын хоккейчин Уэйн Гретцкийн дараа хоёрдугаарт бичигдэх амжилтыг үзүүлээд байна. Канад-Америкийн хоккейн од Уэйн Гретцки 1979-1999 оны хооронд NHL-ийн дөрвөн өөр багт тоглож, карьерийнхаа 20 жилийн түүхэнд үзүүлсэн амжилтаараа нэгдүгээрт бичигддэг юм.

Эх сурвалж | TASS
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00