Dark Light
Спорт | 2025-03-22

БОСТОН СЕЛТИКС 6.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ЗАРАГДАНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

“Бостон Селтикс” багийг 6.1 тэрбум ам.доллараар худалдахаар тохиролцов

Америкийн бизнес эрхлэгч Уильям Чисхолм тэргүүтэй групп сагсан бөмбөгийн алдарт “Бостон Селтикс” багийг 6.1 тэрбум ам.доллар-оор худалдаж авахаар тохиролцжээ.

Энэхүү хэлцэл нь Хойд Америкийн спортын франчайзын түүхэнд нэг баг хамгийн өндөр үнээр зарагдсан тохиолдол болж байна. Өмнөх дээд амжилтыг NFL-ийн “Вашингтон Коммандерс” 2023 онд 6 тэрбум ам.доллар-оор зарагдаж тогтоож байсан бол энэ удаа уг дүнг давсан байна. Мөн 2022 онд NBA-ийн “Финикс Санс” баг 4 тэрбум ам.доллар-оор зарагдаж байсан рекорд амжилтыг шинэчлэв.

“Селтикс” NBA-ийн хамгийн үнэ цэнтэй багуудын нэг

2023 онд Forbes сэтгүүлээс гаргасан үнэлгээгээр "Бостон Селтикс" баг 6 тэрбум ам.доллар-оор үнэлэгдэж, NBA-ийн хамгийн үнэ цэнтэй дөрөв дэх баг гэж нэрлэгдэж байв. Тухайн жагсаалтыг "Голден Стэйт Уорриорс" баг 8.8 тэрбум ам.доллар-оор тэргүүлсэн юм.

Калифорнид төвтэй “Symphony Technology” группийн үүсгэн байгуулагч У.Чисхолм нь Бостоноос гаралтай бизнес эрхлэгч бөгөөд “Селтикс”-ийн үнэнч шүтэн бишрэгч юм. Өнгөрсөн онд тус баг NBA-ийн аварга шалгаруулах тэмцээнд “Даллас Маверикс”-ийг хожиж, 18 дахь удаагаа түрүүлсэн билээ.

Шинэ эзэмшигчийн байр суурь

Уильям Чисхолм хэлэхдээ:

"Миний бие амьдралынхаа туршид “Селтикс”-ийн үнэнч фэн нь байсаар ирсэн. Энэ баг Бостон хотын хувьд ямар чухал болохыг би ойлгож байна. Мөн байгууллагыг удирдах хүний хувьд Бостоны оршин суугчдын өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа бөгөөд би энэ сорилтод бэлэн байна” гэжээ.

Багийн өмнөх эзэмшигчид

Америкийн бизнес эрхлэгч Уик Гроусбек тэргүүтэй одоогийн эзэмшигчид 2002 онд "Селтикс"-ийг 360 сая ам.доллар-оор худалдан авч байжээ. Харин шинэ эзэмшигчид багийн үйл ажиллагааг бүрэн хариуцахаас өмнө У.Гроусбек 2027-28 оны улирлыг дуустал гүйцэтгэх захирлаар ажиллахаар төлөвлөж байна.

Энэхүү хэлцэл нь NBA-д томоохон өөрчлөлтийг авчрах бөгөөд “Селтикс” багийн ирээдүйн бодлого, менежмент, тоглогчдын бүрэлдэхүүнд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00