Dark Light
Спорт | 2025-03-22

БОКСЧИН ЖОРЖ ФОРМАН ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Боксын дэлхийн хүнд жингийн хошой аварга, Олимпын аварга Жорж Форман 76 насандаа таалал төгсжээ. Форманы гэр бүлийнхэн Боксын домогт тамирчин өнгөрсөн шөнө "хайртай хүмүүсийнхээ дунд нас барсан" гэж Инстаграм хуудсандаа бичжээ. Форманыг 1949 онд Техас мужид төрсний дараа гэр бүл нь Хьюстоны өмнөд хэсэгт нүүн ирсэн бөгөөд  түүний бага нас ядуу тарчиг өсөж,үүнээс болж бага дунд сургуулиа орхижээ. Тэрээр 16 настайдаа Жоб Корпод элссэний дараагаар боксын спортод хөл тавьсан бөгөөд ердөө гуравхан жилийн дараа Форман 19 настайдаа 1968 оны Мексикийн олимпод оролцон сонирхогчдын боксын алтан медаль хүртэж байжээ. Үүний дараа Форман мэргэжлийн бокст хөл тавин, 1973 онд хүнд жингийн аварга Жо Фрейзертэй тулалдан ялалт байгуулан мэргэжлийн боксын хүнд жингийн аварга болжээ. Гэсэн хэдий ч 1974 онд Мухаммед Алид хүнд жингийн аваргын бүсээ алджээ.

 

 

Эх сурвалж | ALJAZEERA
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00