"PUBG Mobile Super League - Central and South Asia Spring 2025" тэмцээний эрхийн төлөөх "Central Asia Play-In" тэмцээн 3-р сарын 21,22 нд зохион байгуулагдаж Гранд Финалд 200 гаруй багаас тунан үлдсэн хамгийн шилдэг 16 баг "PUBG MOBILE SUPER LEAGUE" тэмцээнд шалгарахын төлөөх өрсөлдөөн явагдаж манай улсаас 4Merical Vibes, Falcons Force, IHC Sports, STE, STR, C1 зэрэг багууд оролцон. 4MV 1-р байр, C1 4-р байр, IHC 6-р байр, STR 12-р байр, Falcon force 13-р байр, STE 15-р байр эзэлж энэ удаагийн тэмцээнийг дуусган 4Merical Vibes болон C1 багууд "PUBG MOBILE SUPER LEAGUE"-д Манай улсыг төлөөлөн оролцох эрхээ авлаа. Үлдсэн багуудын хувьд дараагийн тэмцээнүүдэд хэрхэн оролцохоос шалтгаалан эрхээ авах боломжтой юм. 4Merical Vibes-ийн хувьд IHC ESPORTS багаас Zyol, FALCON FORCE багаас TOP- ийг авч багаа зузаатгаад байгаа юм.
Спорт | 2025-03-22
Сэтгэгдэл бичих