2025 оны гуравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдах "FIBA 3x3" Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Монголын эрэгтэй шигшээ баг дэлхийн чансааг тэргүүлж байгаа бол эмэгтэй баг хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Эрэгтэй баг "А" хэсгийг тэргүүлэн талбайн эзэн Сингапур болон урьдчилсан шатнаас шалгарсан нэг багтай өрсөлдөнө. Эмэгтэй баг "B" хэсэгт багтаж, Тайланд болон урьдчилсан шатнаас шалгарсан нэг багтай тоглоно.
Тус тэмцээнд өрсөлдөх Монгол улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.