Dark Light
Спорт | 2025-03-23

АЙМГИЙН АРСЛАН Г.ТӨРМӨНХ АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “Дорнод Гурил” ХХК, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх Ганболдын Төрмөнх түрүүлж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-032 анги, Ивэн Бүрэн Хан ХХК, "Таван Хан" дэвжээний бөх, аймгийн заан Сүхбатын Оргилбаатар үзүүрлэв.
Дөрөвт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат, “Ару Дана” ХХК, “Яруу Хул Ажнай” ХХК, “Маршал Компорт” ХХК-ийн бөх, аймгийн арслан Е.Көптилек, Увс аймгийн Малчин сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “Эрдэнэ Ремикс” ХХК-ийн бөх, аймгийн заан Т.Батсүрэн нар шалгарлаа.
Наймд аймгийн хурц арслан Ч.Энхмөнх, аймгийн арслан Л.Даваажамц, аймгийн арслан О.Баярбаасан, аймгийн заан Б.Баянсүх нар үлдэв.
Ирэх 7 хоног буюу гуравдугаар сарын 28-ны баасан гарагт 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
Гуравдугаар сарын 29-ний бямба гарагт 15:00 цагаас "Бест буйдан" ХХК-ийн нэрэмжит "БЕСТ БАЗЕР" чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,
Гуравдугаар сарын 30-ны ням гарагт 13:00 цагаас Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
 
Эх сурвалж | МҮБХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00