Английн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох "FA Cup"-ын шөвгийн найм буюу Quarter Final шатанд Fulham багийн үндсэн өмсгөл дээр “Go Mongolia” брэнд байршин, хөлбөмбөгийн талбайд Монгол Улсыг сурталчлахаар болоод байна. Энэ нь Монгол брэндийн хувьд том алхам төдийгүй, Монголын нэрийг олон улсад таниулах гайхалтай боломж юм.
Тоглолт энэ бямба гарагт буюу гуравдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатарын цагаар 20:15 цагт эхэлнэ.