Dark Light
Спорт | 2025-03-25

“МИЛАН-КОРТИНА 2026” ӨВЛИЙН ОЛИМПЫН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ БАРЬЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 онд олимпын түүхэнд анх удаа хоёр хот буюу Итали улсын Милан болон Австрийн хилээс ойрхон орших Кортина д'Ампеццо хотод өвлийн олимпын наадам зохион байгуулагдана. 
Энэ наадамд зориулж Милан хотод Дэвид Чипперфилд Архитектур (DCA)-ын зураг төслөөр шинэ цэнгэлдэх хүрээлэн баригдаж байна. Энэ нь Arena Santa Giulia нь DCA болон Arup компанийн хамтарсан төсөл юм.
Arena Santa Giulia нь 2026 оны өвлийн олимпын  наадмын зориулалтаар баригдаж буй хоёр байнгын байгууламжийн нэг юм. DCA компанийн мэдээлснээр, уг цэнгэлдэх хүрээлэнгийн архитектур нь Милан хотын эртний Ромын амфитеатрын эллипс хэлбэрийг санагдуулам байх аж.
Цэнгэлдэх хүрээлэн 16,000 хүний багтаамжтай бөгөөд гаднах фасадыг гурван метал цагаригаар бүрхэж, барилгын өндрийн дагуу өргөсөх байдлаар байрлуулах юм. Эдгээр цагаригууд нь LED дэлгэцээр тоноглогдсон бөгөөд дотор явагдаж буй үйл ажиллагааг шууд харуулах боломжтой.
Цэнгэлдэх хүрээлэнгийн доод талд задгай талбай (piazza) байрлах ба доторх зохион байгуулалт нь үзэгчдийн тав тухыг хангах боломжтой байхаар төлөвлөгджээ. Мөн дотор нь лоунж, жижиг концертын танхимууд болон олон зориулалттай бусад өрөөнүүд байрлах юм.
“Энэ шинэ ордон нь Милан хотын нийтийн дэд бүтцэд томоохон хувь нэмэр оруулах бөгөөд хамтын ажиллагааны үр дүн, тал бүрийн хичээл зүтгэлийн илэрхийлэл байх болно. Барилгын хэлбэр нь Миланы баялаг соёлын өвд суурилсан. Энэ нь эртний Ромын амфитеатрын эллипс хэлбэрийг орчин үеийн загвараар илэрхийлж, шинэ цугларалт, олон нийтийн үзвэрийн төв болох юм” гэж Дэвид Чипперфилд мэдэгдэлдээ дурдав.
Arena Santa Giulia нь 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох бөгөөд 2026 оны хоёрдугаар сарын 2-22-нд болох Өвлийн Олимпын  өмнө бэлэн болох юм.
Харин Кортина д’Ампеццо хот нь 1956 оны Өвлийн Олимпыг зохион байгуулж байсан тул аль хэдийн бэлэн дэд бүтэцтэй. 
ОУОХ-ны Олимпын наадмуудын гүйцэтгэх захирал Кристоф Дюби хэлэхдээ, наадмын нөлөөллийг хамгийн бага байлгахын тулд байгаа байгууламжийг ашиглахыг тэргүүн зорилт болгосон гэв.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00