Жин тус бүрд шилдгүүдийг тодруулах, дотоодын чансааны оноо олгох, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилготой жүдо бөхийн Топ-6 тэмцээн өргөжин тэлж Бүгд Найрамдах Солонгос улсын шигшээ багтай хүч сорихоор боллоо.
Олимпын их наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Бүгд Найрамдах Солонгос улсын шигшээ багийн дасгалжуулагч Ким Жае Бум багийнхаа тамирчдыг удирдан оролцоно.
Тэмцээнд:
- -81кг Ан Жүн Сун
- -90кг Ким Жае Мин
- -100кг Жүн Бум Сүк
- -70кг Пак Сэ Ун
- -78кг Ким Жу Юүн
- +78кг Пак Сэт Биёол нар оролцоно.
Жин тус бүрийн шилдэг 6 тамирчид тойргийн барилдааны журмаар барилдаж аваргаа тодруулна.
Гал гарсан Монгол, Солонгос тамирчдын тулааныг 04 дүгээр сарын 19-ны өдөр та бүхэн m bank arena -д хүрэлцэн ирж үзээрэй.