Dark Light
Спорт | 2025-03-27

Э.ДЭЛГЭРМАА, Т.АЛТЖИН НАР ИХ ШӨВӨГТ ШАЛГАРАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Чөлөөт бөхийн 2025 оны Азийн АШТ-ий гурав дахь өдөр Монголын таван бөх зодоглож буй. Эмэгтэйчүүдийн 59 кг-д Т.Алтжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар шөвгийн 8-ын учраагаа ялснаар их шөвөгт шалгараад байна. Улсын шинэхэн аварга Т.Алтжингийн хувьд Кыргызстаны бөх, U-20 насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Танчолпон Кибалбековаг 8:0-ээр буулгаж авсан. Одоо тэрбээр хагас шигшээд Японы Сакүра Онишитэй барилдах болно. ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа 68 кг-ын шөвгийн 8-д БНСУ-ын Ким Мин Жу-г цэвэр ялж, мөн хагас шигшээд үлдээд байна. Барилдаанд манай бөх 9:0-ээр тэргүүлж яваад цэвэр дарсан юм. Одоо манай бөх БНАСАУ-ын бөх, Парсиын олимпын 5-р байрын шагналт Пак Сол Гум-тай барилдах болно.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00