Фото зургийг | Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 76 кг-д зодоглож буй ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан шөвгийн 8-д Японы бөх, U-20 насны Ази тивийн аварга, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Нодока Ямамототой хүч сорив. Энэ барилдаанд оноо 2:2 болон тэнцэж, манай бөх сүүлийн оноо авсан үзүүлэлтээр илүүрхэж явсан ч цаг дуусахын өмнөхөн ардаа гарган хоёр оноо алдсанаар 4:2-оор харамсалтай ялагдлаа.
Хэрэв Японы бөх хагас шигшээд Энэтхэгийн бөхийг ялан финалд шалгарвал Э.Даваанасан дагаж барилдах болно.