Dark Light
Спорт | 2025-03-27

МОНГОЛЫН ДӨРВӨН БӨХ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Чөлөөт бөхийн Азийн АШТ-д өрсөлдөж буй Монголын дөрвөн бөх өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдээд байна.
Хамгийн хөнгөн жин 50 кг-д Б.Мөнхнар дагах барилдаанд Шри-Ланкагийн Хева Педигег даралтаар цэвэр ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Түүний өрсөлдөгч нь залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Светлана Анкичева байх юм.
55 кг-д Б.Отгонтуяа эхний хоёр барилдаандаа оноо алдалгүй цэвэр ялалт байгуулсан ч их шөвөгт БНХАУ-ын Ли Юү Хуанд 10:0-ээр дийлдлээ. Ингэснээр манай бөх хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхтэй барилдахаар болоод байна.
Түүнчлэн 59 кг-д Т.Алтжин хагас шигшээд Японы Сакура Онишид 10:0-ээр, 68 кг-д Э.Дэлгэрмаа “Парис-2024” олимпын 5-р байрын шагналт, олимпын эрх олгох тэмцээний аварга БНАСАУ-ын Пак Сол Гум-д 8:2-оор хожигдсоноор хүрлийн төлөө өрсөлдөхөөр болсон юм.
Т.Алтжингийн өрсөлдөгч нь Энэтхэгийн М.Мускан, Э.Дэлгэрмаагийн өрсөлдөгч нь Кыргызстаны Гульнар Таштанбекова нар байх болно.
Медалийн барилдаанууд 23:00 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07