Dark Light
Спорт | 2025-03-29

Т.ТУЛГА, Б.МӨНХ-ЭРДЭНЭ, О.СҮЛДХҮҮ НАР ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | Д.Нямбилэг
Азийн аварга шалгаруулах тэмцээний 70 кг-д зодоглож буй гавьяат тамирчин Т.Тулга эхний хоёр учраагаа оноо алдалгүй ялж, хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр шөвгийн 8-д БНХАУ-ын Тао Вейг 10:0 оноогоор цэвэр ялсан юм. Одоо манай бөх Тажикистаны бөх, олимпын наадмын 5-р байрын шагналт, Азийн АШТ-ий мөнгөн медальт Виктор Рассадинтай хагас шигшээд өрсөлдөх болно. 
65 кг-д хүч сорьж буй Б.Мөнх-Эрдэнэ мөн л эхний хоёр өрсөлдөгчөө хожиж, их шөвөгт үлдээд байна. Тэрбээр шөвгийн 8-д Кыргызстаны бөх, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Алмаз Сманбековыг буулгаж авсан юм.
Барилдаан ширүүн өрсөлдөөнтэй өрнөж, үндсэн цаг 8:8-аар тэнцэж дууссан бөгөөд манай бөх бүхэл онооны чанараар ялалт байгууллаа.
Б.Мөнх-Эрдэнэ хагас шигшээд БНАСАУ-ын бөх, Азийн наадмын мөнгөн медальт Хан Чон Сонтой барилдана. 
Хагас шигшээд шалгарсан дараагийн бөх нь 79 кг-ын О.Сүлдхүү байв. Тэрбээр дунд шөвөгт Японы бөх, U-20 ДАШТ-ий мөнгөн медальт Рюносүкэ Камияг 4:0-ээр хожлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07