Dark Light
Спорт | 2025-03-30

Н.БАТБИЛГҮҮН, Т.ТҮВШИНТУЛГА НАР ЭХНИЙ ДАВААГАА АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | Д.Нямбилэг
Чөлөөт бөхийн 2025 оны Азийн АШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, 74 кг-д Б.Батбаяр, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдана. Манай бөхчүүдийн салхийг хагалж 86 кг-ын Н.Батбилгүүн дэвжээнд гарлаа. Улсын шинэхэн аварга Н.Батбилгүүн эхний давааны учраа Тажикистаны Салимжони Халимзодаг 4:2-оор ялж, шөвгийн 8-д шалгараад байна. 
Одоо манай бөх дунд шөвөгт Казахстаны бөх, 2023 оны Ази тивийн аварга Болат Сакаевтай барилдах болно. 
61 кг-д зодоглож буй ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Т.Түвшинтулга эхний тойрогт Узбекистаны бөх, U-23 насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Бехрузбе Туранмуратовыг мөн 4:2-оор хожиж, шөвгийн 8-д шалгараад байна. 
Одоо тэрбээр залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Ираны Ахмад Масоуд Мохаммаднежаджавантай барилдах юм. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00