Dark Light
Спорт | 2025-03-30

ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.ЛХАГВАГЭРЭЛ АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | Д.Нямбилэг
Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл 125 кг-д аваргын төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд Энэтхэгийн бөх Динеш Динешийг 5:1-ээр буулгаж авсан юм. Одоо Лхагвагэрэл аваргын төлөө Ираны бөх, өсвөрийн ДАШТ-ий 3 алт, залуучуудын ДАШТ-ий хоёр алтан медальт Амир Реза Масоумитай барилдана. 
Лхагвагэрэлийн хувьд 2023 онд Азийн аварга болохдоо хагас шигшээд энэхүү бөхийг 8:6-гаар хожиж байсан билээ. 
Түүнчлэн 74 кг-д Б.Батбаяр, 86 кг-д Н.Батбилгүүн нарыг ялсан бөхчүүд финалд шалгарсан тул манай хоёр бөх хүрэл медалийн төлөө дагаж барилдах эрхтэй болоод байна. 
Б.Батбаяр дагах барилдааныг Бахрейний легионер бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Магомедрасул Аслуевын эсрэг хийнэ. 
Харин Н.Батбилгүүн хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөх, U-23 насны Азийн аварга Нан Каотай барилдах оноолт таараад байна. Медалийн төлөөх барилдаанууд 23:00 цагаас эхлэх болно.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00