Dark Light
Спорт | 2025-03-30

М.ЛХАГВАГЭРЭЛ ТИВИЙН АВАРГАД ҮЗҮҮРЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл Азийн АШТ-ий 125 кг-д мөнгөн медаль хүртлээ. 
Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Ираны бөх, өсвөрийн ДАШТ-ий 3 алт, залуучуудын ДАШТ-ий 2 алтан медальт Амир Реза Масоумид 6:0-ээр ялагдсан юм.
М.Лхагвагэрэлийн хувьд 2023 оны Азийн АШТ-д түрүүлсэн бол энэ жил хоёр дахь медалиа ийн авч байна. Мөн “Ханжоу-2022” Азийн наадмаас мөнгөн медаль авч байсан билээ. 
М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртсэнээр Монголын баг энэ жилийн Азийн АШТ-ийг 3 мөнгө, 7 хүрэл, нийт 10 медальтай өндөрлүүлж байна. 
М.Лхагвагэрэлээс гадна Т.Энхжин (эмэгтэйчүүдийн 65 кг), Ц.Цогбадрах (эрэгтэйчүүдийн 65 кг) нар мөнгөн медаль хүртсэн.
Мөн эмэгтэйчүүдээс Б.Мөнхнар (50 кг), Б.Отгонтуяа (55 кг), Э.Дэлгэрмаа (68 кг), З.Болортунгалаг (72 кг), эрчүүдээс Б.Мөнх-Эрдэнэ (57 кг), О.Сүлдхүү (79 кг), Н.Батбилгүүн (86 кг) нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00