Dark Light
Спорт | 2025-03-31

Г.ХИШИГСАЙХАН ААШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-нд болоход 18 орны нийт 54 (эрэгтэй 34, эмэгтэй 20) тамирчин өрсөлдлөө. 20 дахь удаагийн энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор дөрвөн тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 2:28.56 цагийн амжилтаар хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдээс хамгийн өндөр амжилтыг гавьяат тамирчин Б.Сэр-Од (VI байр) /2:15:13/ үзүүлжээ. 
Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд тэрбээр өнгөрсөн жил алтан медалиа хүртэж байна. Монголын тамирчид тус тэмцээнээс өмнө нь хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд Б.Сэр-Од 2013 онд алт, 2008 онд мөнгөн медаль хүртсэн бол Ц.Бямбажав 2017 онд хүрэл, Г.Хишигсайхан 2024 онд алтан медаль хүртсэн юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00