Dark Light
Спорт | 2025-04-01

ДАШТ-ЭЭС 2 АЛТ, 1 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Олон улсын шатрын холбооноос Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Серби улсын Врньачка Баньа хотноо 3-р сарын 20-28-ны өдрүүдэд зохион байгуулав. Тус тэмцээнд сондгой насны 7, 9, 11, 13, 15, 17 хүртэлх нээлттэй болон охидын гэсэн 12 насны ангилалд 44 орны 480 шилдэг шатарчин сурагчид оюун ухаанаа сорин өрсөлдсөн бөгөөд Монгол эх орноо төлөөлөн 31 өсвөрийн шатарчид амжилттай оролцож дараах шатарчид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.

Охидын 17 хүртэлх насны ангилалд 13 настай шатарчин, ФДМ Б.Буянхишиг цом өргөж тэргүүн байр эзэлснээр Сурагчдын хошой Дэлхийн аварга шатарчин болж байна. Тэрээр 2023 онд алтан медаль, 2024 онд хүрэл медаль тус тус хүртэж байсан билээ.

Охидын 11 хүртэлх насны ангилалд ФДМ Г.Нандинжигүүр цом өргөж тэргүүн байр эзэлснээр мөн Сурагчдын хошой Дэлхийн аварга шатарчин болсон бол Д.Мөнх-Аялгуу хүрэл медаль хүртэв.
Охидын 9 хүртэлх насны ангилалд Ш.Уранзаяа мөнгөн медаль хүртэж Сурагчдын Дэлхийн дэд аварга боллоо. Түүний хувьд олон улсын томоохон тэмцээнээс хүртэж буй анхны медаль болж байна.
Нээлттэй 7 хүртэлх насны ангилалд оролцсон Б.Буянхишиг, нээлттэй 9 хүртэлх насны ангилалд оролцсон Б.Батбилэг нар өндөр амжилттай тоглож тус тус 4-р байрт шалгарсан.
Ташрамд дурдахад эдгээр медалиуд Монголын өсвөрийн шилдэг шатарчин сурагчдын хүртэж 57, 58, 59, 60 дахь удаагийн Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалиуд юм.
Мөн түүнчлэн Монгол эх орноо төлөөлөн оролцсон нийт 19 өсвөрийн шилдэг шатарчид эхний 10 байрт шалгарч бахдам амжилт үзүүлжээ.
Серби улсын тэнгэрт Монгол улсын төрийн дууллаа хоёр удаа эгшиглүүлсэн Дэлхийн аварга шатарчид өнөөдөр эх орондоо ирнэ.
Тэмцээний дүнг дараах холбоосоор орж харна уу.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00