Dark Light
Спорт | 2025-04-01

А.АНАНД: АВСТРАЛИЙН ШИГШЭЭ ШИНЭ, ХҮЧТЭЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БОЛСОН БАЙНА ЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Азийн аварга шалгаруулах 3х3 сагсанбөмбөгийн тэмцээнд оролцсон үндэсний шигшээ багийнхан эх орондоо ирлээ. Эх орондоо газардах үеэр нь цөөн асуултад хариулт авлаа. 3х3 шигшээ багийн гишүүн А.Анандаас тодрууллаа.
-2023 онд хожиж аварга болж байсан Австралийн шигшээ багт хожигдсон. Бэлтгэл ямар байсан бэ?
-Эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хосоороо Азийн аварга шалгаруулах тэмцээд тавдугаар байрт орлоо. Улирал дөнгөж эхэлж байна. Бид Австралийн шигшээ багт олон оноогоор хожигдсон. Үүнээсээ суралцаад бэлтгэл сургуулилтаа сайн хийж дараагийн тэмцээндээ амжилттай оролцохыг хичээнэ ээ. 
-Тоглолт хэр хүнд байв?
-Эсрэг багийн хувьд 2 м давсан хоёр тоглогчтой. Шинэ бас хүчтэй бүрэлдэхүүнтэй болсон байна лээ. 
-Тулга дасгалжуулагч хэвээрээ байсан бол түрүүлэх байсан. Тулга дасгалжуулагчийг байхад амжилт сайн байсан гэх хүмүүс байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Хүн хүний бодол өөр байх. Би нэг сайн мэдэхгүй л байна. 
-Энэ бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням ороогүй. Яасан юм бол гэж асуух хүмүүс цөөнгүй байна?
-Дэлгэрням ах хувийн асуудлаас болж энэ тэмцээнд оролцож чадаагүй. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00