Японд 2025 онд амиа хорлосон хүний тоо статистик хөтөлж эхэлснээс хойших хамгийн доод түвшинд хүрсэн ч хүүхэд, өсвөр үеийнхний дунд энэ үзүүлэлт эсрэгээрээ өсөж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 2025 онд улсын хэмжээнд 19,188 амиа хорлолтын тохиолдол бүртгэгдсэн нь 1980 оноос хойш анх удаа 20 мянгаас доош орсон.
Гэвч насанд хүрээгүй хүмүүсийн дунд амиа хорлосон тохиолдол хоёр дахь жилдээ дараалан өсөж, 1,082 хүрчээ. Үүнээс бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд 538 тохиолдол бүртгэгдсэн нь шинэ дээд үзүүлэлт болов.
Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Минору Кихара нөхцөл байдлыг “ноцтой” гэж тодорхойлж, хүүхэд, залуусын сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, зөвлөгөөний үйлчилгээг өргөжүүлэхээ мэдэгдсэн байна.
Мөн тусламж шаардлагатай хүүхэд, залуусыг эрт илрүүлэх, сошиал сүлжээгээр зөвлөгөө өгөх болон урьдчилан сэргийлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.







Гадаад




