Францын Renault концерны олон ажилтан өмнө нь автомашины сэлбэг үйлдвэрлэдэг байсан шугамуудыг зэвсгийн үйлдвэрлэлд ашиглах төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа талаар тус компанийн CGT үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Флоран Гримальди мэдэгджээ.
Түүний хэлснээр, ажилчдыг цэргийн үйлдвэрлэлд шилжих эсвэл ажлын байраа алдах гэсэн сонголтын өмнө тулгаж байгаа аж. Мөн Renault-ийн шинэ бодлогыг бүх ажилтан дэмжиж байгаа гэх компанийн удирдлагын мэдэгдэл бодит байдалтай нийцэхгүй гэж тэр үзсэн байна.
CGT үйлдвэрчний эвлэл эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт санхүүжилт хүрэлцэхгүй байхад цэргийн зардлыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн Renault сар бүр 600 хүртэлх дрон үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг Гримальди шүүмжилсэн байна. Түүний мэдээлснээр, эдгээр дрон 500 кг хүртэл тэсрэх бодис тээвэрлэх хүчин чадалтай байж болох бөгөөд компани уг төслөөс 10 жилийн хугацаанд нэг тэрбум евро олохоор тооцоолж байгаа аж.







Гадаад




