Dark Light
Гадаад | 2026-11-06

ХЯТАДЫН «ХУНЦИ-9B» СИСТЕМ АНХ УДАА ХОЁР ПУУЖИНГ НЭГЭН ЗЭРЭГ УСТГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) Төв командлалын Агаарын цэргийн хүчний «Шэньвэй» агаарын довтолгооноос хамгаалах анги салбар саяхан болсон цэргийн сургуулилалтын үеэр «Хунци-9B» (HQ-9B) зенит пуужингийн цогцолборынхоо байлдааны өндөр чадварыг амжилттай харуулсан байна. Хятадын Төв телевизийн (CCTV) мэдээлснээр, тус ангийн байлдааны бүрэлдэхүүн түүхэндээ анх удаа пуужингийн хоёр хүнд цохилтыг нэгэн зэрэг замаас нь амжилттай барьж, устгажээ.

Үүрэг гүйцэтгэх явцад бай болох нэг пуужин нь нислэгийн чиглэлээ огцом өөрчлөн маневрлаж, хурдтайгаар доошилсон нь дайралтад хариу үйлдэл үзүүлэх байлдааны багийнханд ердөө хэдхэн секундийн хугацаа үлдээсэн тул даалгавар маш өндөр эрсдэлтэй, хүнд нөхцөлд явагдсан байна.

Хятадын цэргийн шинжээч Сун Жунпин уг буудлагын үр дүнг тайлбарлахдаа, ийм өндөр маневрлагч баллистик байг амжилттай устгасан нь тус цогцолборын техникийн өндөр үзүүлэлтийг баталж байна гэдгийг онцоллоо. Түүний хэлснээр, ийм төрлийн замаас нь барих ажиллагааг гүйцэтгэхийн тулд «Хунци-9B» системийн радиолокацын станцын (РЛС) дагалдан мөрдөх ажиллагаа тогтвортой байх бөгөөд зенит пуужин нь өөрөө маш өндөр маневрлах чадвартай байхыг шаарддаг ажээ.

Мөн шинжээч энэхүү үр дүн нь тус систем хэт авианы хурдтай (гиперзвук) байг ч үр дүнтэй устгах чадвартай байх магадлалыг улам бүр нэмэгдүүлж байна гэв.

Энэ удаагийн сургуулилалт нь БНХАУ-ын зэвсэгт хүчний урьдчилан мэдээлэх болон бай зааж өгөх нэгдсэн сүлжээний өндөр бүтээмжийг тодорхой харууллаа. Пуужингийн довтолгооны тухай анхны сэрэмжлүүлгийг хүлээн авсан мөчөөс эхлэн эсрэг пуужинг харвах хүртэлх байлдааны бүхий л үйл ажиллагааны гинжин хэлхээг тус баг ердөө хоёр орчим минутын дотор гүйцэтгэж чадсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08