Dark Light
Нийгэм | 2026-11-06

ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ӨДӨРТӨӨ ДУЛААРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 11 дүгээр сарын 06-наас 16-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
08-11-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. 
 
Хур тунадас: 06-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 07-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 07, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд тал, хээрийн нутгаар, 13-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.     
 
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хэвээр байх боловч 08-11-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр +2...-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.  
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 07-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 06, 07-нд хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-23 градус, бусад хэсгээр -11...-16 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 
 
08-наас өдөртөө дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-15 градус, бусад хэсгээр -5...-10 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 
 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08