Dark Light
Нийгэм | 2020-02-18

220 МЯНГАН ӨРХӨД УГААР МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image
            Гамшгийн хэмжээнд хүрсэн утааг бууруулахад чиглэсэн гол ажил бол сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд хэвшүүлэх юм. Сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх хэвшүүлэх ажил ид өрнөж одоогоор 25 мянган тонн түлшийг иргэдэд борлуулаад байна.  Гэтэл шахмал түлшнээс шалтгаалсан асуудлууд сүүлийн хэд хоног толгойн өвчин болж, иргэд олноор угаартаж, мөн амь насаа алдаад байгаа билээ.

            Тэгвэл өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч дохиолол суурилуулах ажлыг шийдвэрлэлээ. 11-р сарын 1-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгасан байна. Чанартай, стандартын шаардлага хангасан боломжийн үнэтэй төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж өгөх юм.

            Угаар мэдрэгч төхөөрөмжиийг айл өрхүүдэд суурилуулахад 6 тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах аж.

            Ямартай ч гэр хорооллын иргэд сайжруулсан шахмал түлшээ цаашид ч хэрэглээндээ хэвээр хэрэглэх бөгөөд гол нь заавар зөвлөмжийн дагуу стандартын зууханд түлэх ёстойг мэргэжилтнүүд анхааруулж байна.

            Гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж, сайжруулсан шахмал түлшээ хэрэглэснээр гамшгийн хэмжээнд хүрсэн хотын утаа бууруулах ганц дорвитой алхам гэж үзэж байгаа юм байна.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14