Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЧӨЛӨӨТ БӨХ: U23 ДАШТ-Д ОРОЛЦОХ БӨХЧҮҮД ТОДОРЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг сонгох сонгон шалгаруулах тэмцээн “Хасу-Мегаватт” компанийн “Эко” спорт цогцолборт боллоо.
Тэмцээнд нийт 18 байгууллагын 126 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Б.Бямбадорж, Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн Азийн аварга З.Занабазар, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, Н.Анударь, хүрэл медальт Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Энхцэцэг, залуучуудын олимпийн наадмын хүрэл медальт Т.Оюун-Эрдэнэ, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонжаргал, 23 хүртэлх насны Азийн аварга Ө.Пүрэвсүрэн, Б.Хонгорзул, медальт М.Лхагвагэрэл, Ц.Чинзориг, Т.Мөнгөншагай, Х.Болортуяа, П.Отгонбаяр, Н.Загардулам, Д.Цогзолмаа, залуучууд, өсвөр үеийн Азийн АШТ-ий медальт Э.Бямбадорж, Б.Түмэнцогт, Э.Даваанасан, Б.Чимгээ тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн залгамж халаа болсон залуу хүчтэнүүд хүч үзсэн юм.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар (Хилчин), 61 кг-д Ц.Чинзориг (Хангай хүчтэн), 65 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 70 кг-д Э.Тэмүүлэн (хоёул Хасу-Мегастарс), 74 кг-д Б.Бямбадорж (Алдар), 79 кг-д Д.Батзул (Хасу-Мегастарс), 86 кг-д Г.Ганхуяг (МУБИС), 92 кг-д Б.Билгүүн (Хасу-Мегастарс), 97 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 125 кг-д М.Лхагвагэрэл (Аварга), эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс), 53 кг-д Н.Анударь (Хилчин), 55 кг-д Б.Болортуяа (Женко), 57 кг-д Б.Хонгорзул (Баянхонгор), 59 кг-д П.Отгонбаяр (Женко), 62 кг-д Х.Болортуяа (Аврагч), 65 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор), 68 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал (хоёул Алдар) жин тус бүртээ түрүүлж Будапештийн дэвжээнд зодоглох эрхтэй боллоо.

ЭХ СУРВАЛЖ: МЧБХ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22