Dark Light
Нийгэм | 2020-02-18

Т.ТҮВШИНТУЛГА ТЭРГҮҮТЭЙ 5 БӨХ САХАД ЗОДОГЛОНО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Сахагийн нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн маргааш ОХУ-ын Якутын «Триумф» спортын ордонд эхэлнэ. 12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас таван тамирчин хүч үзэхээр Якутад очоод байна. Тодруулбал, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт ОУХМ Н.Золбоо, спортын мастер Б.Төгс, Б.Буд, С.Нямдаваа нар хүч үзэхээр болжээ. Түүнчлэн “Хүч” спорт хорооны дасгалжуулагч Б.Төмөрбаатар дасгалжуулагчаар, олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Х.Чойжилжав шүүгчээр ажиллана.

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25