Dark Light
Нийгэм | 2020-02-18

САМБО ДАШТ: О.САРУУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Узбекстан улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулагдаж буй самбо бөхийн өсвөр, залуучуудын ДАШТ-ий эхний өдөр залуучуудын ангилалын эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Ховд аймгийн Мянгад сумын харьяат, ҮБТДС-ийн тамирчин О.Саруул урамтай сайхан барилдан ОХУ, Казахстан, Украйны бөхчүүдийг дараалан буулгаж түрүүлэн алтан медаль хүртлээ.

Тэрээр өнгөрсөн жил Гүрж улсад зохион байгуулагдсан өсвөрийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил залуучуудын ангилалд дэлхийн аварга боллоо.

Тэгвэл залуучуудын ангилалын эрэгтэйчүүдийн 62кг жинд 2018 оны залуучуудын ази тивийн аварга  "Женко" клубийн тамирчин Б.Энэбиш мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 44 кг жинд  "Боржин" төв дэвжээний бөх Г.Бүрнээбаяр хүрэл медаль, өсвөрийн охидын 52кг жинд Хөвсгөл аймгийн харьяат "Борнуур" дэвжээний бөх В.Мягмаржав хүрэл медаль тус тус хүртлээ.

Эх сурвалж: Монголын Самбо бөхийн холбоо

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14