Dark Light
Нийгэм | 2020-02-18

МАСТЕРУУД ЭХНИЙ ӨДӨР ДӨРВӨН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сонгомол, чөлөөт бөхийн 2019 оны Мастеруудын ДАШТ лхагва гаригт Гүржийн нийслэл Тбилисийн “Tbilisi Sports Palace”-д эхэлсэн билээ. Чөлөөт бөхийн эхний өдөр буюу өнөөдөр “В” (41-45 нас), “Е” (56-60 нас) ангиллын жингүүдийн барилдаан болж, манай улсаас зургаан бөх зодоглосноос дөрвөн хүрэл медаль хүртэв.
“Е” ангиллын 88 кг-ын жинд ОУХМ Буяндэлгэрийн Бат, “В” ангиллын 62 кг-д спортын мастер Жанчивын Хурц, 78 кг-д спортын мастер Байлдагчийн Баянсан, 88 кг-д ОУХМ Доржготовын Ганбат нар хүрэл медаль хүртлээ. Эднээс “Тулгат” клубийн тамирчин ОУХМ Д.Ганбат мастеруудын ДАШТ-ээс дөрөв (“Белград-2014”, “Валбжих-2016”, “Скопье-2018”-д хүрэл медаль хүртсэн) дэх хүрэл медалиа хүртсэн бол ОУХМ Б.Бат өнгөрсөн жил Македонд хүртсэн хүрэл медалиа Тбилисид ихэрлүүлэв. Маргааш “С”, “D” ангиллын жингүүдийн урьдчилсан болон шигшээ барилдаан болно.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14