Dark Light
Нийгэм | 2020-02-18

БААТРЫН ЦАЙЛЛАГЫН ЭРГЭН ТОЙРОНД...

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнгөрөгч бямба гарагт буюу 10 дугаар сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровын цолны цайллага Шангри-Ла зочид буудлын их танхимд боллоо.  Тэрээр найрын эхэнд "Би халуун зунаар их сайхан цол хэргэм хүртсэн ч та бүхэнтэйгээ цай хувааж уухсан гэж бодсоор намрын сэрүү оруулчихлаа" хэмээв. Үнэхээр ч эх орны хишиг болсон хүндтэй сайхан шагналыг хамт хүртсэн найз нь бурхан зүг одсон учраас хүн чанарын дээдийг бодож одоо л баяраа бусадтай хуваалцаж буй нь энэ биз.  Хүндэтгэлийн ширээний орчин цагийн засалтаас огт өөрөөр өөд өөдөөсөө харан дугуйран суусан зочид дундаа Н.Жанцаноров гуай ёстой босож суун жаргана лээ.

 Хөгжмийн урлагийн охь манлай болсон түүний цайллагад  малчнаас  авахуулаад төрийн тэргүүн хүртэл 400 гаруй зочид цугласан уг цайллагад тусгайлан гаргасан хөтөлбөр гэж байсангүй. Түүнд зориулж чин сэтгэлийн үгээ хэлэх, шүлгээ зориулах , дуугаа дуулах бүгд чөлөөтэй. Нэг нь гарч ирж дуулсан бол нөгөөгөө дуудах жишээний.  Ямар сайндаа Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам  үг хэлж, дуугаа дуулчихаад УИХ-ын гишүүдийг "дуу дуул" гээд бөөнөөр нь дуулуулчихав.

  Уг цайллагад улс төр, урлагийнхны бараг гурван үе тэр чигээр цугласан бөгөөд бизнесийн акулууд ч олноор уригдсан харагдана.  За тэгээд дайллага цайллагын бас нэгэн гол хэсэг бол бэлгийн үйл ажиллагаа байдаг. Мэдээж хэрэг тэнд цуглагсад бүгд сэтгэлийн бэлгээ өгч харагдсан ч тэр дундаас их аварга Асашёорү Д.Дагвадоржийн хэлсэн үг гардуулсан бэлэг анхаарал татлаа. Тэрээр "Ах баатраас дүү баатартаа" хэмээгээд гурван зуун сая төгрөг бэлнээр нь гардуулсан юм. 

            Эхэлсэн найр жаргаж, ирсэн гийчид буцдагийн ёсоор найрын төгсгөлд тэрээр зочдоо "Миний л харгуй" хэмээх өөрийн намтар номоор гарыг нь цайлгаж байв.  Уг номоо баатар цолны цайллагадаа ирэх зочдын тоогоор л хэвлэсэнээ Н.Жанцанноров гуай хэлж байсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00