Dark Light
Нийгэм | 2020-02-18

ОХИНОО 42 ЖИЛ АСАРСАН ЭЭЖИЙН ГАЙХАМШИГТАЙ ТҮҮХ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

       Энэ бол эгэл жирийн боловч зүрх сэтгэл нь хамгийн агуу нэгэн ээжийн үнэн түүх билээ.

            Америкийн Майами хотод 59 настай нэгэн эмэгтэй ухаан оролгүй байсаар нас эцэслэсэн байна. Нас барахынхаа өмнө хэсэг сэргэж удаан гэгч инээмсэглэн байсаар хорвоогоос одсон бүсгүйг Эдуард О Бара гэдэг байжээ. Тэрээр 16 настайдаа уушигны хатгааны хүндрэлээс болсон  чихрийн шижингийн комд орж  42 жил тасралтгүй унтжээ. Тэрээр 35 насныхаа төрсөн өдрөөр гэнэт сэргэж 90 минут өндийж сууж, усанд орсон боловч ахин унтахаар хэвтжээ.  

            Хагас үхлийн байдалтай байгаа хайртай охиноо ээж Кэтрин аминаас илүү хайрлан асарч байв. Тэрээр өдөрт хагасхан цаг нүдний хор гаргаад бусад бүх цагаа охиндоо зориулдаг байжээ. Цаг тутамд охиноо гуурсаар хооллон, хамгийн уянгалаг сайхан хөгжим сонсгож, хэвтэж буй өрөөг нь ямагт цэвэршүүлэн,  хоёр цаг тутамд хэвтрийг нь сольж нуруу биеийг нь амраадаг байжээ.  Мөн тэрээр охиндоо чин сэтгэлийн хайр энэрэл дүүрэн үгсийг байнга хэлдэг байсан гэдэг.  Ийнхүү 2008 онд ээж Кэтрин 80 настай нас баржээ. Дэргэдээс нь алхам ч холдоогүй ээжийг нь орхин одоход тэрээр эгч Колины асаргаанд үлдсэн байна. Тэрээр ээжийгээ нас эцэслэхэд нүдээ нээгээд "Ээж минь тэнгэрт байна" гэж хэлжээ.

              Энэ гайхамшигтай агуу ээжийг хүндлэн АНУ-ийн ерөнхийлөгч өөрийн биеэр ирж хүндэтгэл үзүүлж байжээ. Мөн түүний тухай олон сайхан ном бичигдэж уншигчдын гарт очсон байдаг.  Тэрээр эх хүний нандин чанаруудын биелэл, үрээ өөрөөсөө ч илүү хайрлах, тэднийхээ төлөө бүхнийг зориулах чанд хатуу эр зоригийн биелэл болж өдгөө ч дурсагдсаар байдаг ажээ.

            Эх хүн гэдэг бичигдэж батлагдаагүй нэгэн хуулийн өмнө тангараг өргөж түүндээ үнэнчээ баталсаар байдаг. Тэр хууль бол эцэслэн одотлоо үрсээ гэсэн агуу сэтгэл нинжин их хайр буюу. Ээжийгээ, эх болох бүхнийг хайрлацгаая.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00