Dark Light
Нийгэм | 2020-02-18

ГАШУУНСУХАЙТ БООМТООР БНХАУ РУУ ЗОРЧИХ ШИНЭ ЧИГЛЭЛ НЭЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэнэ.

Та бүхэнд үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна:

Цагийн хуваарь

  • Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
  •  БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.
  • Тээвэрлэлтийн зай: 275км
  • Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут
  • Хөдлөх цэг: Монголын талаас : Өмнөговь аймгийн Ханбогд сум
  • Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас

Тариф:

  •  Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮
  •  Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань

                              АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00