Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны VIII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх, шагнаж урамшуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.10.15/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн тэнхим”-д боллоо.

 

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, мөн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Отгонбаяр, мөн албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Цэрэнпунцаг нар оролцлоо.

 

Энэ удаагийн ажиллагаанд нийт 30 алба хаагч Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны VIII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэсэн тухай цагдаагийн хошууч Б.Шинэ-Од танилцууллаа.

Мөн Цагдаагийн музейн “Энхийг сахиулагчдын булан”-д хадгалуулах дурсгалын зүйлсийг гардуулсан юм.

 

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08