Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны “FIFA Forward 1.0” буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд баригдаж байсан хөлбөмбөгийн талбай өнөөдөр ашиглалтад орлоо.
 
Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 115м х 85м хэмжээтэй, олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой юм байна.
 
Талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, тамирчидтай уулзан баяр хүргэв. Мөн Монгол Улсад хүрэлцэн ирсэн ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нартай холбоодын хамтын ажиллагааны талаар ярилцаж, “Азийн хүүхдүүд-2020”, “Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадам”-ын бэлтгэл ажилтай танилцлаа

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22